2025/05/08

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эрхтэн хурц болно

info@inder.mn
12 цаг 34 минутын өмнө

2025-05-08, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

Аргын тооллын: 2025-05-08, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06:16-19:32

Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 11, ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН Их морь одтой, улаагчин хонь өдөр.Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна