2025/08/16

Улаанбурхан өвчнөөр 10-14насны 5023 хүүхэд өвджээ

info@inder.mn
Өчигдөр 11 цаг 38 минут

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13352  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-32 хүн

  • Хөнгөн – 5
  • Дунд – 25
  • Хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13290, гэрээр эмчлүүлж буй 32, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5023 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3030, 5-9 насны 1719 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна