2025/09/15

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

info@inder.mn
3 цаг 17 минутын өмнө

“Загреб-2025” ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.

Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай болж байна.

Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм.

Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна