Монгол Улсад өсвөрийн уулын цанын спортыг хөгжүүлэх, олон улсын туршлага, стандартыг нэвтрүүлэх зорилготой “Junior Alpine Skiing Championships 2025” анхны нээлттэй тэмцээн скай ресортод 12 сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнийг БНСУ-ын High1 Resort, Монгол Улсын Sky Resort болон Leisure Trips Tourism Mongolia байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Junior Alpine Skiing Championships 2025 тэмцээн нь Leisure Trips Tourism Mongolia болон БНСУ-ын High1 Resort-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа анхны төсөл, арга хэмжээ бөгөөд цаашид спорт, соёлын солилцоо, боловсрол, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхлэл болж байна. Талууд цаашдаа аялал жуулчлалын хүлээн авалт, үйлчилгээ, зохион байгуулалтыг олон улсын стандарт, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх зарчмыг баримтлан ажиллана гэдгийг онцоллоо.
Мөн энэхүү арга хэмжээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжин ажиллаж байгаа нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит жишээ болж байгаа юм.
Тус тэмцээн нь нэг удаагийн спортын арга хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашид өсвөрийн спортын хөгжил, олон улсын соёлын солилцоо, аялал жуулчлалын үйлчилгээ, стандартын түвшинг ахиулахад чиглэсэн тогтвортой хамтын ажиллагааны суурь болж байгаагаараа онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна