2025/07/06

Япон Улсын төлөөлөгчид газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллалаа

info@inder.mn
2019/03/15

Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн /GSI Сансрын геодезийн судалгааны хэлтсийн захирал Basara Miyahara, Физик геодезийн хэлтсийн дарга Toshihiro Yahagi нар 2019 оны 03 сарын 11-15-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажиллалаа.

Төлөөлөгчид 2019 оны 03 сарын 12-ны өдөр тус газрын удирдлагуудтай уулзаж, ажиллах чиглэлийн талаар танилцуулав.

Мөн 2019 оны 03 сарын 12-ны өдөр ГЗБГЗЗГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд Япон улсын төлөөлөгчидтэй уулзаж Монгол Улсын триангуляци, GPSGNSS, өндөр, гравиметрийн сүлжээ, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээ, геоидын өндрийн загвар байгуулах чиглэлээр хийсэн, хийж буй ажлын талаар танилцуулж, хүндрэлтэй асуудал, хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.

Япон улсын төлөөлөгчид японы гравиметрийн сүлжээ, агаарын гравиметрийн хэмжилт, абсолют гравиметрийн хэмжилт, багаж, тоног төхөөрөмж, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээ, тэдгээрийн хэрэглээний талаар танилцуулж, санал солилцов.

Мөн ГЗЗХ-ийн дарга, холбогдох мэргэжилтнүүд Япон улсын 2 төлөөлөгчийн хамт 2019 оны 03 сарын 13-ны өдөр Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэгтэй танилцаж, абсолют гравиметрийн хэмжилт хийх боломжтой эсэхийг судлав. Мөн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын байдалтай танилцаж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Монгол Улсын өндрийн 2-р ангийн сүлжээний реперийг үзэж сонирхов.

Япон улсын төлөөлөгчид 2019 оны 03 сарын 14-ний өдөр Газрын дарга Ц.Ганхүү болон Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг нартай уулзан Монгол Улсад ажилласан үр дүнг танилцуулж, хамтран ажиллах тал дээр хэлэлцэн тохиров.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна