Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, бодлогын бичиг баримтад тусгах, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа.
“Сувилахуйн тусламжийн шинэчлэл-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдэвт хэлэлцүүлгийг 2 үе шаттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр JCI, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс багш нар уригдан Хувь хүний хөгжил, Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдоос гарсан санал, дүгнэлт, зөвлөмжинд үндэслэн үндэсний хэмжээнд Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллана.
Сувилахуйн салбар нь эрүүл мэндийн салбарын хамгийн том мэргэжлийн бүлэг бөгөөд эрүүл мэндийн салбарын 60%-ийг эзэлдэг. Дэлхий дээр 28 сая эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаа ба үүнээс 19 сая гаруй нь сувилагч, эх баригч нар эзэлж байна. (ДЭМБ 2020)
Монгол улсад 2020 оны байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 56,5 мянган хүн ажиллаж байна. Үүнээс 13112 нь сувилагч бөгөөд нийт сувилагч нарын 90%-ыг эмэгтэйчүүд эзэлдэг. (Эрүүл мэндийн үзүүлэлт, 2020)
Олон улсад сувилагчдын эрхийг хүндэтгэн үзэх, сувилахуйн салбарт хөрөнгө оруулснаар бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагчийн дуу хоолой манлайлал нэн чухал болохыг уриалж уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. ДЭМБ-аас баталж гаргасан Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025) чиглэлд нийцүүлэн сувилахуйн салбарт хөрөнгө оруулах, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвортой ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлон тэмдэглэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна