Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй байдаг. Энэ онд хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг танилцуулж байна. Эдгээр амралтад ахмадууд долоо хоног 70 мянга, сувилалд арван хоног 100 мянган төгрөгөөр явах боломжтой юм. Энэ жил Алтанбулаг, Уран дөш, Говийн тэмээ, Их тамир зэрэг 27 амралтын газар, Баруун зүүн эх, Түнхэл, Дархан үйлс, Мойлтын тохой гэх мэтчилэн 31 сувилал үйлчилгээ үзүүлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна