2024/11/23

Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорьж буй аялагчдын АНХААРАЛД

info@inder.mn
2022/05/16

Бүгд Найрамдах Сингапур Улсын хүлээн зөвшөөрөөгүй вакцин (Спутник) хийлгэсэн боловч нислэгээр ирээд хил дээр саатуулагдан улмаар буцах тохиолдол гарч байна.

Иймд аялагчид зорчих гэж буй улс орныхоо хилээр нэвтрэх шаардлагыг сайтар судлахыг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#checklist авна уу.

Бүгд Найрамдах Сингапур Улсад зорчиход:

  • Сингапур Улсын хүлээн зөвшөөрч буй вакцины бүрэн тун (3-аас доошгүй)-д хамрагдсан вакцины гэрчилгээ англи хэл дээр байх ба хэвлэн биедээ авч явах.
  • Сингапур Улсад ирэхээс 72 цагийн өмнө (SG Arrival Card)-т хувийн мэдээлэл, вакцинжуулалтын статус болон эрүүл мэндийн мэдүүлгээ бөглөсөн байх ба хэвлэн биедээ авч явах.
  • SG Arrival Card бөглөх линк: https://eservices.ica.gov.sg/sgarrivalcard/
  • TraceTogether аппликэйшнийг гар утсандаа суулгасан байх. https://www.tracetogether.gov.sg/
  • Доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай гадаад паспорт зэрэг болно.

Жич: Вакцины бүрэн тунд хамрагдаагүй 13 болон түүнээс дээш насны зорчигчид Сингапур Улсад зорчихоос 48 цагийн дотор “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэж, “сөрөг” хариутай байх шаардлагатай ба Сингапур Улсад ирээд долоо хоног тусгаарлагдаж, тусгаарлалтын төгсгөлд ПГУ шинжилгээнд хамрагдахыг анхаарна уу.

2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Сингапур Улсын зүгээс гадаадын аялагчдад Аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагыг цуцалсан хэдий ч Та бүхэн үүсэж болох гэнэтийн эрсдэлээс хамгаалах үүднээс аяллын даатгалд хамрагдахыг зөвлөж байна.

Сингапур Улсын хилээр нэвтэрсэн иргэний гадаад паспортанд хил нэвтэрсэн тухай тэмдэглэгээ тавихгүй бөгөөд түүний цахим хаягт Сингапур Улсад байх хугацааг заасан e-Pass (i.e. Visit Pass) ирэх ба энэхүү зөвшөөрлийг хэвлэн биедээ авч явахыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ica.gov.sg/.../roll-out-of-e-pass-to-all... -аас авна уу.

Бүгд Найрамдах Сингапур Улсыг зорьж буй аялагчид тус улсад хүлээн зөвшөөрч буй "COVID-19"-ийн эсрэг вакцины жагсаалт:

  1. Pfizer-BioNTech/Comirnaty
  2. Moderna
  3. Astrazeneca
  4. Covishield
  5. Janssen
  6. Sinopharm
  7. Sinovac
  8. Covaxin
  9. Novavax зэрэг болно.

Эдгээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн вакцинууд юм. Вакцинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авах боломжтой. https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#vaccination

 

Эх сурвалж: Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна