2025/05/07

Үс засуулах сайн өдөр

info@inder.mn
2024/03/20

АРГЫН ТООЛОЛ

2024 оны 3 сарын 20 / Лхагва гараг

БИЛГИЙН ТООЛЛЫН
Хаврын дунд улаагчин туулай сарын 11
Буд гараг / Тэрсүүд өдөр.
Найралт эх одтой, харагчин ХОНЬ ӨДӨР.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:55-19:05. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан,
гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг
хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал (11ц 3М) эхлэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна