Severity: Warning
Message: unlink(/home/admin/web/inder.mn/application/cache/user-static-contact): No such file or directory
Filename: drivers/Cache_file.php
Line Number: 279
Backtrace:
File: /home/admin/web/inder.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 68
Function: get
File: /home/admin/web/inder.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/admin/web/inder.mn/public_html/index.php
Line: 149
Function: require_once
ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчилсан.
Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар ирсэн ба тэднийг тус эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өчигдөр хүлээж авч уулзлаа.
Буриадын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн ЭХО, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтсан байна.
Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.
Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаатай суралцаж, амжилттай төгссөн юм.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна