2024/11/22

79 жилийн өмнөх идэвхтэй тэсрэх бөмбөг олджээ

info@inder.mn
2024/09/30

Японы баруун өмнөд хэсэгт орших Окинава мужийн Наха хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг олджээ. Үүнийг устгах томоохон ажиллагаа явуулахын тулд 1400 орчим оршин суугчийг түр нүүлгэн шилжүүлэх болсон байна.

Тэсрэх бөмбөгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нэгэн орон сууцны хорооллын сантехникийн засварын үеэр олсон. Тухайн газар нь одоо татан буугдсан Японы эзэн хааны армийн Шури шилтгээний ойролцоох ширүүн тулалдааны талбар байжээ. Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин (ЯХЗӨХХ) тэсрэх бөмбөгийг олдсоны дараа мөрдөн шалгалт явуулж, 79 жилийн өмнө АНУ-ын цэргийн нисэх онгоцноос унагаасан байж болзошгүйг тогтоосон байна.

ЯХЗӨХХ-ийн мэдээлснээр сум нь 1.2 метр урт, 36 сантиметр диаметртэй бөгөөд 250 кг жинтэй. Одоог хүртэл дэлбэрэх эрсдэлтэй байгаа тул гал хамгаалагчийг нь авч хаясан байна.

Тэсрэх бөмбөгөөс 280 метрийн радиуст байрлах оршин суугчид, компанийн ажилчид, зочид буудлын үйлчлүүлэгч зэрэг 1400 орчим хүнийг Ням гаригийн өглөөний 08:50 цагаас эхлэн түр хугацаанд байрлах гурван төв рүү очихыг хотын захиргаа уриалсан аж. Мөн тухайн хүмүүст  төвөг учруулсандаа уучлалт гуйж, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин хамтран ажиллахыг хүсчээ.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Окинавад нийтдээ 200,000 орчим тонн пуужин унасан гэх тооцоо бий. Үүний 10 мянга орчим тонн нь дэлбэрээгүй гэж үздэг. Японы эзэн хааны армийн булсан мина Наха хотын цэцэрлэгийн ойролцоо 1974 оны гуравдугаар сард дэлбэрч байжээ. Тухайн үед гурван настай охины хамт дөрвөн хүн нас барж, 34 хүн шархадсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: NHK



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна