2024/11/22

Япон синтетик түлш үйлдвэрлэж эхэллээ

info@inder.mn
2024/10/01

Байгальд ээлтэй синтетик түлш үйлдвэрлэх туршилтын байгууламж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Токио хотын ойролцоо баригдсан уг үйлдвэр нь Японы хамгийн анхны синтетик түлшний үйлдвэрээр тодорсон. Тус улсын томоохон нефтийн бөөний худалдаачин "Eneos" компани чулуужсан түлш, бензинийг орлох шинэ түлш гарган авах зорилгоор энэ сарын эхээр ашиглалтад оруулжээ.

  Синтетик түлш гарган авахын тулд усны электролизээр дамжуулан устөрөгчийг үүсгэнэ. Дараа нь устөрөгчийг агаар, үйлдвэрүүдээс ялгардаг нүүрстөрөгчийн давхар исэлтэй хольж туршилт явуулах юм байна.

"Eneos" компани өдөрт 160 литр синтетик түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь бараг нүүрстөрөгчгүй бөгөөд ердийн хөдөлгүүрээр ажилладаг машин, нисэх онгоцонд ашиглах боломжтой юм. Гэсэн хэдий ч туршилтын зардал нь синтетик түлшний үнэд нөлөөлж байна. "Eneos Holdings"-ийн Гүйцэтгэх захирал Мията Томохиде хэлэхдээ, "Бид технологио үргэлжлүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэлийн зардлыг боломжийн түвшинд хүртэл бууруулах бүх хувилбарыг судлах болно" гэжээ.

Японы засгийн газар ирэх арван жилийн эхний хагас гэхэд синтетик түлшийг худалдаанд гаргах зорилт тавьж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна