Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг Онолбаатарын Хулан БНХАУ-ын дээд лиг WCBA-ийн "Wuhan Shengfan" багтай гэрээ байгуулжээ.
Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын төрөлд анх удаагаа эмэгтэй тамирчин гадны томоохон лигт хүчин зүтгэж буй явдал юм.
Манай тамирчны хувьд “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж мөн Монголын багийн тугчаар сонгогдож байсан шилдэг тамирчдын нэг гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна