Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бяцхан “Гүег” Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэгү хотын Сүсон дүүрэгт ажиллаж тус дүүргийн аялал жуулчлалын мэдээллийн төв, Солонгосын уламжлалт соёлын төв, “Дэгён” эрүүл мэндийн төв, Сусон нуур зэрэг аялал жуулчлалын зарим газруудтай танилцав. Сүсон дүүрэг нь БНСУ-ын 3 дахь том хот болох Дэгү хотын соёл, урлагийн хот бөгөөд боловсрол, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлэгч дүүрэг юм. Түүнчлэн Сүсон дүүргийн бэлгэдэл бяцхан мэлхий “Ддүби”, Япон улсын Осака мужийн Изумисано хотын бэлгэдэл бяцхан гөлөг “Инүнакин” нартай уулзаж тус дүүргийн хамгийн том фестивальд оролцлоо.
“Гүег”-ийн томилолтын талаар дараах бичлэгээс хүлээн авч үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна