Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэд өмнө нь 1996 онд Азийн өвлийн наадмыг мөн зохион байгуулж байв.
Азийн өвлийн наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана.
Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна.
Цанаар авирах спорт анх удаагаа Азийн өвлийн наадмын хөтөлбөрт багтсан.
Ази тивийн нийт 34 орны 1500 гаруй тамирчин энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.
Энэ удаагийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө.
Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана, снөүборд гэсэн 8 спортоор өрсөлдөнө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна