Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2024 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2025 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 60 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
Энэ үеэр үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэл, цахим хөгжил, инновац, кибер аюулгүй байдал, удирдах ажилтны сэтгэлзүй ба хөгжил, стресс менежментийн талаар холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна