Он гарсаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 61 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 516 хүний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсантай холбогдуулан төвийн 5 сургуулийн 1258 сурагчдад сургалтыг зохион байгуулсан.
Аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ерөнхий боловсролын 2 сургуульд байгууллагын чадавхын үнэлгээ, уул уурхайн компани, шатахуун түгээх 3 станцад эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ, 3 суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээг тус тус хийхээр төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах хүрээнд “Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулсан.
Мөн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд анги салбар бүрт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэдгийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр Онцгой байдлын байгууллагын стратегитэй хөгжлийн бодлого, хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт үйл ажиллагаа, техник хэрэгслийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна