2025/05/07

Цахилгаан дугуй, скүүтерийн талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хэрхэн тусгасан талаарх төслөө танилцуулав

info@inder.mn
8 цаг 26 минутын өмнө

УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан /2025.05.06/ өнөөдөр боллоо.

УИХ-ын гишүүн, тус Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай болон холбогдох албан тушаалтнуудад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө (цахилгаан дугуй, скүүтерийн зохицуулалт) танилцуулж санал солилцлоо.

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, энэхүү хуулийн төслийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох шинэ тутамд гарч буй тээврийн хэрэгслийн харилцааг зохицуулсан хуулийн төсөл хэмээн үзэж байна гэлээ. Тэрбээр энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай, цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийг хэрэглээ урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэж, бага насны хүүхдүүд хохирох тохиолдол ихээр гарч байгаа энэ цаг үед дээрх хуулийн төслийг батлан, холбогдох зохицуулалтыг хийх шаардлагатай хэмээгээд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ажлын алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна