2025/05/17

БНХАУ-ын коксжих нүүрс, коксын худалдан авалтын чуулга уулзалтад оролцлоо

info@inder.mn
15 цаг 42 минутын өмнө

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, УУБАБГ-ын Гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар 2025 оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотноо зохион байгуулагдсан ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүчний олон улсын зах зээлийн мэдээ мэдээлэл нийтлэгч MySteel.com платформоос зохион байгуулж буй БНХАУ-ын баруун урд бүс нутгийн коксжих нүүрс, коксын зах зээлийн 12 дахь удаагийн уулзалтад оролцлоо.

Энэхүү уулзалтад тус улсын нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, гангын үйлдвэрүүдийн нийт 300 гаруй компани, ААН-ийн төлөөлөл оролцсон бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлага МУ-ын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, биржийн үйл ажиллагаа, Монгол улсын нүүрсний зах зээлийг сурталчлах, олон улсын нүүрсний зах зээлийн оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмын шинэчлэлт болон арилжааны зарчмыг танилцуулсан юм.

Түүнчлэн үйл ажиллагааг зохион байгуулагч MySteel компанитай хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх, мөн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна