2025/08/28

БНСУ-ын Кёнбүг аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн шилдэг бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн боллоо

info@inder.mn
17 цаг 58 минутын өмнө

Өнөөдөр Монгол Улсад Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнгидо мужийн хамтын ажиллагааны уулзалт, зөвлөгөөн анх удаа зохион байгуулагдлаа. Энэхүү чухал арга хэмжээнд хоёр орны төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцов.

Хүнс, хөдөө аж ахуй нь улс орны эдийн засгийн тулгуур салбар бөгөөд иргэдийн эрүүл, баталгаатай амьдралын үндэс болдог. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэр, байгалийн цэвэр түүхий эдийн нөөцөөрөө ялгардаг бол БНСУ шинжлэх ухаан, технологид суурилсан өндөр бүтээмжтэй үйлдвэрлэлээрээ танигдсан. Тиймээс энэ удаагийн уулзалт нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоо бус, мэдлэг, туршлага, шинэ шийдэл хуваалцах замаар хоёр орны хамтын хөгжилд бат бэх гүүр болж байна.

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга Ууганбаяр, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Төгөлдөр, нийслэл болон дүүргийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны цар хүрээ, ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо.

Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрч, иргэдийн сайн сайхан амьдралд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид ийм уулзалт, зөвлөгөөнүүдийг өргөн хүрээнд зохион байгуулж, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд чиглүүлэхээр тогтов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна