2025/07/07

ОБЕГ-ын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид БНХАУ-д сургалтад хамрагдлаа

info@inder.mn
7 цаг 59 минутын өмнө

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа. 

Алба хаагчид Наньжин хотын “MTS safety” компанийн үйлдвэрт амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалтад, Вэнлин хотын “Luxon compressor” компанийн үйлдвэрт агаараар цэнэглэх шахуурга (компрессор), агаар хадгалах сав туршин шалгах төхөөрөмж болоод амьсгалын бие даасан төхөөрөмж туршин шалгах төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний дадлагыг хийсэн юм. 

Сургалтаар амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тусгай мэдлэг болоод тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгийг онол болон дадлагаар эзэмшиж байгаа гэдгээрээ онцлог юм.

\



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна