Дархан-Уул аймаг, Хонгор сум /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т, сумын төвд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Prius-20” загварын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрчим баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 12х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 20х10 метрийн хэмжээтэй авто засварын газрын барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна