2026/02/07

“Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

info@inder.mn
Өчигдөр 08 цаг 50 минут

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран “Байгалийн гамшгийн үед хараа болон хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг бие бүрэлдэхүүнд зохион байгууллаа. 

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежер Г.Ууганчимэг, дунд ангийн сургалтын менежер П.Янжинхорлоо нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, бие даан хөгжих чадварыг нэмэгдүүлэх, тэдгээртэй зөв харьцах талаар мэдээлэл хийлээ.  

Мөн гамшиг, аюулт үзэгдлийн үед мэдээ, мэдээллийг хэрхэн солилцох, авран хамгаалах ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож,санал, зөвлөмж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна