2026/01/26

Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

info@inder.mn
4 цаг 15 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.19-2026.01.25/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 122 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 111 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна