Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.
Түүнчлэн энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас "Хэргийг шалгаж буй. Тус зодооны хэрэгт 3-4 оролцсон гэх бөгөөд хэргийн холбогдогч нь мөнөөх Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл уг хэргийн хохирогч залуугийн аав "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тодруулбал уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна