УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Япон Улс хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Д.Сумъяабазар уулзалтын үеэр хэлэв.
Мөн тэрбээр “уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулдаг. Иймд энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулахад тус компаниудын техник, тоног төхөөрөмж болон технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолоор энэхүү хөрөнгө оруулалтыг судлан гадна, дотны эх үүсвэрээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдад даалгасны дагуу хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах боломжуудыг судалж байгаа” хэмээн дурдсан юм.
Талууд цаашид уул уурхайн салбарт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна