Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна.
ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А-56 тушаалаар “Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, эрчимжүүлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд "Үйлдвэржилт: 21:100 " хөтөлбөрийн хэрэгжилтэд хөрөнгө оруулалтын асуудал чухал шаардлагатай байна. Тиймээс яам тус бүр саналаа ирүүлж нэгтгэж, танилцуулга бэлтгэн сайдын зөвлөлд болон Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэлийг ХХААХҮ-ийн дэд сайд, ажлын хэсгийн дарга Ж.Сауле өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна