2025/05/08

Засгийн газар хуралдаж байна

info@inder.mn
14 цаг 43 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга/ сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна