Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамжаар өгсөн чиглэл, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерын кодчиллын стандартын байгууллага Юникод Консорциумтай хамтран “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хуралд БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцсон. Нийт 50 орчим хүн оролцсон ба Юникод Консорциум байгууллагаас 5 хүн, ӨМӨЗО-ны 8 судлаач хүрэлцэн ирж оролцсоны дээр зайнаас АНУ, Япон, ӨМӨЗО-ны 4 судлаач оролцож санал, байр сууриа хуваалцсан. Монгол Улсаас нийт 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн энэ удаагийн хурал нь 2018 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд АНУ-ын Сан Хосе хотноо Юникод Консорциумаас зохион байгуулсан 2 дугаар хурлын үргэлжлэл байлаа. Өмнөх 2 дугаар хурлаар монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлана гэж тогтсон байсан. Өөрөөр хэлбэл, монгол бичгийг дүрслэлийн аргаар кодлож юникодын стандарт болгох тухай яриа, хэлэлцүүлэг дахиж яригдахгүй гэж тогтсон болно.Энэ удаагийн хурлын зорилго нь:
Монгол Улсын талаас “Монгол бичгийн юникодын тэмдэгтийн хүснэгт дэх хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарын дутагдалтай байдал”, “Монгол бичгийн хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарыг боловсронгуй болгох нь”, “Монгол хэлний юникодын блокыг боловсронгуй болгох нь” сэдвээр судлаач Б.Энхдалай, “Фонетикийн тунгаамал загвар” сэдвээр Болорсофт компанийг төлөөлж С.Бадрал, “Баг өөрчлөлттэй манай шийдлийн хэрэгжүүлэлтийн удиртгал: Тогтвортой, нэгдсэн кодчилолд хүрэх нь” сэдвээр ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх хорооны мэргэжилтэн Лианг Жингбао нар гол илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улс болон ӨМӨЗО-ны судлаачдын зүгээс харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэж бололцоо нээгдэж байна гэж харж байна.
Юникодын консорциум байгууллагын зүгээс Монголын болон ӨМӨЗО-ны судлаачдын талаас гаргаж байгаа саналуудыг бүрэн хамруулахыг хичээнэ, маш уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлсэн. Харин Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдэг нь хурлын үйл ажиллагаа бөгөөд хурлын дүгнэлтэд дурдсан. Зарим нэг санал тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн саналыг Болорсофт компаниас гарсан. Гэхдээ энэ саналыг монгол талын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ны төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэгэнт шинэ зүйл санаачилаагүй, одоогийн байгаа юникодын хүснэгтэд эрс шинэчлэл хийгдэхгүй, харин одоогийн байгаа авиазүйн загварыг боловсронгуй болгох тухай ярьж хэлэлцсэн учраас нэгдсэн шийдэл, үр дүнд хүрэх дөхүүтэй байсан.
Хурлын үйл ажиллагаа, хэлэлцэж буй асуудалд зөвхөн дээрх төрийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр ач холбогдол өгч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Юникод Консорциум байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч тэдний үйл ажиллагаа, хурлын үр дүнг өндөрөөр үнэлэн, цаашид монголын эрдэмтэн, судлаачид, холбогдох байгууллагуудтай ойр нягт хамтран ажиллах, монгол бичгийн цахим кодчилолын асуудлыг үр ашигтай, хэрэглэгчдэд хялбар байх талаар шийдвэрлэх, цахим орчинд саадгүй аливаа сайдгүй хэрэглэдэг болох тал дээр анхаарахыг хүссэн.
Инхүү “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ын дараах дүгнэлт, үр дүн гарлаа. Үүнд:
Дүгнэлт (Summary):
Хурлаас дараах ерөнхий дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
Үр дүн (resolution):
Хурлын үр дүнг дараах байдлаар томъёолж байна. Үүнд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна