2025/05/10

“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

info@inder.mn
2019/07/25

07.24-ний өдрийн 02:15 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн дуудлагаар нийслэлийн “Аврах анги-105”-ын 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиход тус ажилтан нь бохирын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна