2024/12/22

Ковидын халдвар авсан хүний тоо 1169, нас баралт 5 бүртгэгджээ

info@inder.mn
15 цаг 40 минутын өмнө

2021 оны 4 сарын 21-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 15005 хүнд шинжилгээ хийхэд 1169 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 25 мянга 364 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч 36-93 насны 5 хүн нас барсан харамсалтай тоо мэдээлэл байна. Ингэснээр нийт Монгол улсад халдвараар өвчлөгсдийн тоо 56 болов.

Халдвар авсан нь батлагдсан 1169 тохиолдлын 1093 нь Улаанбаатарт, 129 нь орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр орон нутаг дахь халдвар 2893 болоод байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт:

  • Увс-7
  • Баян-Өлгий-2
  • Ховд-9
  • Завхан-23
  • Сэлэнгэ-2
  • Архангай-1
  • Өвөрхангай-4
  • Хэнтий-2
  • Дорнод-5
  • Сүхбаатар-11
  • Говьсүмбэр-т 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний 2166 нь хөнгөн, 1164 нь хүндэвтэр, 270 нь хүнд, 58 нь маш хүнд байна. Мөн гэрийн тусгаарлалтад 4942 хүн байгаа аж. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нөхцал байдлыг үндэслэн ХӨСҮТ-өөс хөл хориог 5 сарын 9 хүртэл сунгах санал хүргүүлээд байна. Энэ асуудлыг ЗГ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.  

Мэдээллийг: А.Данзан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна