2024/05/19

Соёлын сайд Ч.Номин Хойд Солонгосын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

info@inder.mn
2021/10/28

Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион байгуулах асуудлыг хөндөж, цар тахлын дараа ээлжит хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах санал дэвшүүлэв.

Соёлын сайд Ч.Номин Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна