2024/05/19

Засгийн газрын бондуудын өгөөж буурч эхэллээ

info@inder.mn
2021/10/29


Эрчимтэй өсөөд байсан Засгийн газрын бондын өгөөж буурч эхэллээ. Олон улсад Засгийн газруудын бондын өгөөж өсөхтэй зэрэгцэн дотоодод шатахууны хомсдол үүссэнээр Засгийн газрын бондын өгөөж эрчимтэй өсөөд байсан юм.

Тухайлбал: 10 жилийн хугацаатай “Century” бондын өгөөж есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 12-ны хооронд бараг найман хувиар өсөж, таван хувьд ойртоод байв. “Оюутолгой” төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ эрчимжиж буй энэ үед дээд түвшиндээ хүрснээс хойш хоёр хувиар буурч, 4.8 хувьд хэлбэлзэж байна.

Харин зургаан жилийн хугацаатай “Century” бондын өгөөж дээд түвшиндээ хүрснээс хойш гурван хувиар буурч, 4.2 хувьд хэлбэлзэж байна.

Сүүлийн үед “Nomad” бондын арилжаа идэвхтэй хийгдэж байгаа юм. “Nomad” бондын өгөөж сүүлийн 14 хоногт 3.2 хувиар буурч, 4.1 хувь болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна