2024/11/25

ПАКИСТАН, АФГАНИСТАНД ХҮЙТНИЙ УЛМААС 130-ААД ХҮН АМИА АЛДЖЭЭ

info@inder.mn
2020/01/21

Пакистан болон Афганистаны нутаг дэвсгэрт энэ жил хүйтэн сэрүүн өвөл болж байна. Цаг агаарын таагүй байдал, цас бороо холилдон орж, үерийн гамшиг нүүрлэн, улмаар эрс хүйтрэн цас орж байгаа зэргээс шалтгаалан эдгээр хоёр оронд 130-аад хүн амиа алдаад байгаа юм.

Пакистаны Кашмир мужид уулын бүсэд цасан уруй бууснаас 14 хүн амиа алдсан золгүй явдал болжээ. Нийтдээ Кашмир мужид цаг агаарын таагүй байдлын улмаас 76 хүн амиа алдаад байгаа юм. Кашмирын Нилум хөндийд их цас орж, уулнаас цасан уруй бууснаас хүмүүс золгүйгээр амиа алджээ. Орон нутгийн эрх баригчид нь гамшгийн бүсэд аврах ажиллагаа явуулж байна. Пакистаны ерөнхий сайд Имран Хан гамшигт үзэгдэл нүүрлээд байгаа бүс нутгаар очиж нөхцөл байдалтай танилцжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна