Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 13.00 цагаас эхлэх аж.
Сонирхуулахад, дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. Харин 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна