2024/04/19

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛЫН ИНДЕКСИЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

info@inder.mn
2021/11/30

Нийслэлийн хотын хүүхдийн индексийн үзүүлэлтийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, үнэлэх арга зүй, талуудын үүрэг, оролцоог тодорхойлох зорилгоор ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга И.Баатархүү, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн ажилтан Б.Тунгалаг, Б.Зоя, “Хүүхэд эрдэнэ хөгжлийн төв”ийн тэргүүн Я.Байгалмаа /Ph.D/ нар болон байгууллагын холбогдох албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар НҮБ-аас орон нутгуудад хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, туршлага, Нийслэлд хэрэгжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагаа, хүүхдэд ээлтэй байдлын индексийг тооцох, хэрэгжүүлэх арга зүйн талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдэлд хүрч, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна