“Miss Universe” буюу “Ертөнцийн мисс”-ийг шалгаруулах тэмцээний тэргүүн титмийг Энэтхэгийн мисс 21 настай Харнааз Сандху хүртлээ.
Харнааз Сандху зохион байгуулагчаар ажилладаг, чөлөөт цагаараа загвар өмсөгч, жүжигчний ажлыг ч амжуулдаг гэнэ. Түүнчлэн нийгмийн үйлсэд зүтгэн, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө зогсдог аж. Чөлөөт цагаараа йогоор хичээллэх, бүжиглэх, хоол хийх, морь унах, шатар тоглох дуртай.
Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд дэлхийн 80 гаруй улсын гоо бүсгүй оролцсон ба дэд байрт Парагвайн мисс Надиа Феррейра, Өмнөд Африкийн мисс Лалела Мсвейн нар шалгарлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна