2024/12/23

ЭМЯ шуурхай баг Сэлэнгэ аймагт Ковидоос сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна

info@inder.mn
2021/12/04

 ЭМЯ-наас Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй шуурхай баг гарган Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь ОХУ болон Монгол улсын хил орчмын бүс дээр ажиллуулж байна.

Шуурхай багийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж,аймгийн Онцгой Комисстой уулзалт хийж нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцов.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр Ковидоос сэргийлэх  Омикрон хувилбараас  сэргийлэх хяналтыг сайжруулах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг аймгийн онцгой комисст зөвлөмж болгожээ.

Мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг хийсэн байга. ЭМЯ-ны шуурхай багийн бүрэлдэхүүн яг одоо Сэлэнгэ аймагт ажиллаж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна