Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин болон багийн гишүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт 2021 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллалаа.
Багийн бүрэлдэхүүн Увс аймгийн Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Ховд аймгийн Мөст, Булган, Үенч, Алтай, Манхан, Зэрэг зэрэг 3 аймгийн 10 суманд газар дээр нь биечлэн очиж ажиллахын зэрэгцээ Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзаж, дархлаа сэргээх тунг идэвхжүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтыг сайжруулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:

Дархлаа сэргээх тунг тарьж эхэлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Увс аймагт дархлаажуулалтын хамралт 7 хоногт дундажаар 2-3 хувиар нэмэгдэж байсан байна.
2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 21 аймаг, Нийслэлийн хэмжээний коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувийг харахад:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна