2024/05/17

“ЦАХИМ ХӨГЖИЛ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ 2012-2021” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

info@inder.mn
2021/12/22


Монгол улсад Эрүүл мэндийн алба байгуулагдан орчин цагийн анагаах ухаан хөгжиж эхлээд 100 жил болжээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлстээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношлогоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ.  Эрүүл мэндийн салбарын 90 жилд зориулан “Эрүүлийг хамгаалахын үндэс тавигдсан үе 1921-1940”, “Бие даасан тогтолцоо бүрдсэн үе 1940-1960”, “Социалист эрүүлийг хамгаалахын эрчимтэй хөгжил 1961-1990”, “Зах зээлийн эдийн засгийн үеийн эрүүл мэндийн шинэчилсэн тогтолцоо 1991-2011“ хэмээн  нийгмийн хөгжил цаг үетэйгээ холбосон бүтэцтэйгээр ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ бүтээн он жилийн цадигийг үүрд үлдэх гэрэл зургаар тамгалан түүхэнд үлдээсэн билээ.  Энэхүү Гэрэл зургийн цахим үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны харъяа тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн удирдлагууд оролцлоо.
 
 
 

 

 
Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойд зориулсан “ЦАХИМ ХӨГЖИЛ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ 2012-2021” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэн бүтээснээ ийнхүү өнөөдөр нээж байна. Гэрэл зургийн цахим үзэсгэлэнгээс эрүүл мэндийн салбарын удирдлагууд, төрөн гарсан алдартнууд болон 2012-2021 онуудад Эрүүл мэндийн салбарт гарсан ахиц дэвшил, шинэ оношилгоо, эмчилгээ болон үйл явдлуудын мэдээлэл тавигдлаа.
http://healthgallery100th-anni... 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна