2024/12/23

Ж.Отгонболд: Нийслэлийн хэмжээнд Ковид-19-ийн оношлуурын 6 хоногийн нөөцтэй байна

info@inder.mn
2021/12/09

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн орлогч Ж.Отгонболд: Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1303 шинжилгээ хийгдсэн. Танадалтын 31 багийн 124 эмч, ажилчин ажилласан. Явуулын амбулаторын тоо 25 байна.

2021.12.07-ны өдрийн 20.00 цагийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 375.550 болсон байна. Үүнээс хүүхэд 81.158, жирэмсэн 5079 байна.

Нийт нийслэлийн хэмжээний 32 эмнэлэгт 1725 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 225 нь хүүхэд  байна. Нэн хүнд 69 хүн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 151. Эмнэлгээс гарсан хүний тоо 268 байна. Эмнэлэгт хэвтэлт бага гарч байна. Эмнэлгээс гарсан тохиолдол өссөн дүнтэй байна.

Нас баралт 1289 байна. Нийслэлийн хэмжээнд хянагдаж байгаа хүний тоо 3993 байна. Ойрын хавьтал 4935 байна. Оношлуурын хувьд нийслэлийн хэмжээнд 6 хоногийн нөөц бий.  

Дархлаажуулалтад нийслэл хотын хэмжээнд 171 хороо, явуулын 37 баг, нийт 225924 эмч ажилчид дархлаажуулалтын аяныг явуулж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 1 тунд хамрагдсан дархлаажуулалт 74,9 хувьтай, 2 тунд 71,6 хувь, 3 дугаар тунд 26,8 хувь нь хамрагдсан байна: Нийтдээ 402,139 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна