Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд КОВИД-19-ийн шинэ хувилбар болон вакцинтай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрээр "Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах хүн амын 41.4 хувь нь гуравдугаар тундаа хамрагдаад байна. Шинэ Омикрон хувилбар Монголд илрээгүй байгаа ч бид бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Европын холбооны улс болон АНУ руу зорчиход хоёр тун Файзер вакцин хийлгэсэн байхыг шаарддаг тул иргэд өөрсдийн хүсэлтээр дөрөв дэх тундаа хамрагдаж болно. Жишээ нь эхний хоёр тунгаар Спутник вакцин тариулсан бол дахин хоёр удаагийн Файзер тун хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө.
Иргэд гэрийн ажиглалтын дөрөв хоногийн хугацаагаа чандлан мөрдөх хэрэгтэй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна