2024/12/22

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АМЬСГАЛЫН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

info@inder.mn
2021/10/19

Унгар улсын Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өндөр урсгалт хүчилтөрөгчтэй амьсгалын хоёр ширхэг аппаратыг хандивласан билээ.
 Үүнээс нэг аппаратыг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан бол, өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд мөн нэг аппаратыг хүлээлгэн өглөө.
 Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
 Энэхүү аппарат нь "Ковид-19" халдварын үеийн хүнд хэлбэр, уушгины хатгалгааны үеийн хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой.
 Мөн коронавирусын хүнд хэлбэрийн хатгалгаатай, амьсгалын дутмагшилтай үед амьсгалыг аппаратаар удирдан эмчилгээг хийх шаардлагатай байдаг учраас дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна