“Цар тахлын энэ үед дэлхийд соёл урлагийн үйлчилгээг ВИРТУАЛ байдалд шилжүүлэн хөгжүүлж байна.”
Өчигдөр АШУҮИС-ийн танхимд Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Эрүүл хот хөтөлбөрийг чадавхжуулах төвөөс “Ковид-19 цар тахлын үед эрүүл хотуудын удирдлагын дэмжлэг түншлэлийг сайжруулах нь” сэдэвт семинар зохион байгууллаа. Тус семинараар ДЭМБ-аас 2020 онд боловсруулан гаргасан Хотын хөгжлийн индекс аргачлалд тулгуурлан Монгол Улсын хотуудын түвшинг тодорхойлох, хотуудын эрүүл мэндийн үнэлгээ хийх, Эрүүл хот индексийн боловсруулалтыг танилцууллаа.
Семинарт Нийслэл болон зарим дүүрэг, Дархан-Уул аймаг, ДЭМБ, НЭМҮТ зэрэг байгууллагын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлсэн. Тухайлбал, НЭМГ-аас Орлогч дарга Ж.Отгонболд “Хотын хөгжлийн индекс дэх эрүүл мэндийн үзүүлэлтүүд” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, 2018-2019 онд эрүүл мэндэд гарсан үр дүнг танилцуулсан бөгөөд үр дүнгээр, 14 шалгуур үзүүлэлтээс 9 шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 7 шалгуур үзүүлэлтийн хувьд ахиц гарчээ. Үүнд,
Эрүүл хот хөтөлбөрийг чадавхжуулах төвийн Захирал Др.Ш.Цэрэндулам, “Улаанбаатар хотын хувьд хотын хөгжлийн индексжүүлж, тодорхой хэмжээнд ажил явагдаж байгаа боловч Монгол Улсын хотуудын түвшинд, тухайлбал, Чойбалсан, Замын-Үүд гэх мэт хотын хувьд асуудалтай нь холбогдуулан үнэлж байгаа үнэлгээний аргачлал хомс байна. Тиймээс бид нэгдсэн байдлаар хотуудыг үнэлж, дүгнэдэг, эргээд анхаарах асуудлуудаа тодорхойлдог байдлыг бий болгохыг зорьж байна. Зөвлөгөөнд Улаанбаатар, Дархан хот, Чингэлтэй дүүрэг ковидын хүрээнд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцсан. Ер нь хотуудын түвшинд хамгийн их хийгддэг ажил харилцан туршлага солилцох байдаг. Энэ ажил нэг талаас ярианы ажил боловч нөгөө талаас хэнээр ч, юу ч заалгахгүйгээр ажил хийх боломж бололцоог олгодог. Тиймээс ижил түвшний газруудыг хооронд нь туршлага солилцуулах нь чухал байдаг.
Манай байгууллагын тухайд 2017 онд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Олон улсын эрүүл хотуудын холбооны сүлжээ байгууллага болон байгуулагдаж байсан. Сургалт семинар, хамтарсан төслүүд, загвар туршлагыг хэрэгжүүлэх гэх мэт ажлыг хийдэг. Өнөөдрийн байдлаар олон улсын болон дотоодын 17 байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, бид Японы эрүүл хотыг дэмжих байгууллагын тусламжтайгаар 2021-2024 оны хугацаанд гэр хорооллын болон орон сууцны хорооллын нэг сургууль дээр эрүүл сургуулийн төслийг хэрэгжүүлж, загвар төслийг бий болгохоор зорьж байгаа. Энэхүү загвар төсөлдөө хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн байдалд анхаарч байгаа. Мөн сургуулийн эмчийг чадавхжуулах, өрөөг нь тохижуулах гэх мэт байдлаар ажиллаж байна.” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна