2024/05/03

Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхэлнэ

info@inder.mn
2022/01/03

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэх гэж буй талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Ажлын газрын үнэмлэх
  4. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.

Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.

e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд бүртгүүлэх боломжтой байна.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  1. Дээд офицер /Генерал/-65 насны
  2. Ахлах офицер -60 насны
  3. Дунд офицер, ахлагч -55 нас
  4. Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
  5. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна