2024/05/04

Монголын гурван бүсгүй 53 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медаль хүртэв

info@inder.mn
2022/01/31

ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний Гранпригийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай бүсгүйчүүд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Тодруулбал, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, өнгөрсөн жилийн энэхүү тэмцээний хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медалийн эзэн боллоо. Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэльд Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлснээс гадна манай эмэгтэй бөхчүүдээс 18 дахь алтан медалийг авчирлаа. Тэгвэл Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр дарав. Түүнтэй хамт нөгөө хүрэл медалийг эзэн орны Лейла Каримова хүртсэн. Сонирхуулахад, Монголын эмэгтэй бөхчүүд Красноярскийн Гранприд нэг жинд медалийн иж бүрэн цуглуулгатай буцсан хоёр дахь тохиолдол болж байна. Гурван жилийн өмнө буюу 2019 онд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг алт, ОУХМ Э.Даваанасан мөнгө, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртэж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна