Спринт буюу ойрын зайн чөлөөт техникийн Эрэгтэйчүүдийн төрөлд 44 ҮОХ-ны 90 тамирчин хурд хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн төрөлд 34 ҮОХ-ны 91 тамирчин оролцохоор эцсийн байдлаар баталгаажуулаад байна.
Тэмцээн эмэгтэйчүүдийн төрлөөр эхэлж эхний тамирчин Бээжин хотын цагаар 16.00 цагт гараанаас гарах ба тамирчид 2минутын өмнө бэлтгэлийн хэсэгт нэвтэрч, хоорондоо 15секунд зайтайгаар дараалан гарна.
Манай тамирчин А.Энхтуул нийт 91 тамирчнаас 84 дугаарт буюу 16 цаг 21 минутад гараанаас гарах бол эрэгтэйчүүдийн төрөл 16цаг 45минут 15секундэд эхэлж ОУХМ Б.Ачбадрах 83 дугаарт 17 цаг 05минут 45секундэд гараанаас гарна.
Хагас шигшээд шилдэг 30тамирчныг сонгон шалгаруулах ба 5 хэсэгт хуваарилагдсны дараа 6 тамирчин зэрэг гараанаас гарах бөгөөд шигшээ уралдаанд 12тамирчин шигшигдэн үлдэнэ. Үүнээс финалын шатанд 6 тамирчин өрсөлдөж Олимпын медальтан тодрох болно хэмээн Бээжин-2022 өвлийн олимт оролцож буй Монголын багийн ахлагч Ц.Сандуй мэдээлэл ирүүллээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна