“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас 2022.03.08-нд “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд, эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаа мэдэгдлээ.
Худалдаа наймаа эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдагийн дотор өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд маш их байдаг. Өндөр хүүтэй зээл, өндөр төлбөртэй ажлын байрны түрээс, эрх зүйн эрүүл бус тогтолцооноос үүдсэн торгууль, авлига зэрэг нь худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй бүх айл өрхүүдийг дарамтанд оруулж байгаа учраас энэ асуудлыг шийдэхийн төлөө тэмцэхээ ийнхүү мэдэгдлээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж, гурван зуун мянга гаруй худалдаа, наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг шаардлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна