Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотой мөрдөн байцаах ажлын тайлангийн явцаас танилцууллаа.
Тус банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. Хэргийн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Мөн шалгалтын явцад хуулийн дагуу захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан байна. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө 186, Тээврийн хэрэгсэл 124, Үйлдвэрийн барилга 1, Лиценз 1, Данс 13-ыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлажээ. Иргэдийг уг хэрэгт холбогдсон нэр бүхий компаниудын хохирогч болж эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхаарууллаа.
Дээрх жагсаалтанд УИХ-ын гишүүн асан Ундармаагийн холбоо бүхий “Гантиг вилла” хотхонд АТГ-с одоогийн байдлаар хязгаарлалт тогтоосон байгааг мэдээллээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: “Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулъя. Ингээгүй тохиолдол иргэд шүүхийн маргаантай үл хөдлөх хөрөнгийн асуудалд холбогдож, эд хөрөнгөөрөө хохирох вий гэдгийг сэрэмжлүүлж байна. Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна