2024/05/02

"Монгол цуйван хэр вэ" дуугаараа алдартай "Chaka land"-ынхан реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу хийнэ

info@inder.mn
2022/02/15

Монгол хэлээр уран бүтээл туурвидаг Японы "Chaka land" хамтлагийнхан маргааш буюу хоёрдугаар сарын 16-нд Монгол Улсад ирэх аж.

Уг хамтлагийн "Монгол цуйван хэр вэ" дуу цацагдсанаасаа хойш монголчуудын танил болсон билээ. Түүнчлэн "Chaka land" хамтлагийн монгол гишүүн болох Ганхүүгийн Энх-Эрдэнэ хамтлагийнхаа талаар ярилцлага өгч, танилцуулж байв.

Тэд нэг сарын хугацаанд Монголд хөгжмийн 2-3 том фестивальд оролцох аж. Түүнчлэн реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу хийх юм байна.  

Хөгжмийн наадмуудад оролцохоос гадна "Chaka land" хамтлаг өөрсдийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Хамтлагийн япон гишүүд монгол цуйванг, Монголд иднэ гэхээс догдлон хүлээж буй аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна